Tuesday, March 28, 2017

Берлиний музейгээс 100 кг жинтэй алтан зоос хулгайд алдагджээ


Өнгөрсөн ням гаригаас даваа гаригт шилжих шөнө Берлиний Бодегийн музейгээс нэг сая еврогийн нэрийдсэн өртөг бүхий, 100 кг жинтэй алтан зоос хулгайлагдсан талаар “РИА Новости” агентлаг мэдээлжээ. Тус зоосыг 2007 онд Британийн хатан хаанд зориулан цутгаж, Канадаас авчирсан байна. Түүний багцаалсан өртөг нэрийдсэн үнээс хавьгүй их бөгөөд 4 сая евро аж. “Агч модны том навч” нэртэй тус алтан зоосны цутгах материал болон түүнийг хийсэн өртөг барагцаалвал 3.7 сая ам. доллар юм байна.
Цагдаагийн байгууллагын мэдээлснээр, зоосны диаметр 53 см, зузаан нь 3 см, нүүрэн талдаа Их Британийн Хатан хаан II Елизаветагийн хажуу тийшээ харсан дүрстэй аж. Бодегийн музей зоосны цуглуулгаараа алдартай бөгөөд дээрх үзмэрийг үзэсгэлэнд тавихаар өөр музейгээс түр хугацаагаар авчраад байжээ. Цагдаагийнхны мэдээлснээр, гэмт этгээдүүд үзмэрийг шөнийн 03:30 цагийн орчим хулгайлан авч явжээ. Тэд шат ашиглан цонхоор байшинд нэвтрэн, дохиоллын системийг нь салгасан байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.