Өнөөдөр түргэн хоолыг идэж, хэрэглэх хүмүүс харьцангуй олон болсон билээ. Бид үүнийг биед сөрөг нөлөө ихтэй гэдгийг мэдэх боловч сайхан амтанд нь татагдаж, өөрсдийн мэдэлгүй идэж орхидог. Харин өнөөдөр та бүхэндээ түргэн хоолны газрын ажилчдын хүмүүст хэзээ ч хэлдэггүй нууцуудыг дэлгэхээр бэлтгэлээ.
1Яг адилхан амт
Түргэн хоолны газрын хоол бүхэн адил амттай байдаг. Тэд хүмүүсийн идэх хүслийг төрүүлэх амтыг хэрхэн гаргахаа маш сайн мэдэх бөгөөд тус аргаа хоол бүхэндээ ашиглаж, адил амттай болгодог аж.
2Бургерийг хормын дотор хийдэг
Томоохон түргэн хоолны сүлжээ ресторанууд бургерийн махыг ердөө 30 секундэд бэлтгэдэг. Харин үүний гол нууц нь тэд махаа урьдчилж бэлтгээд хөлдөөчихсөн байдаг аж. Иймд та шинэхэн махтай бургер идлээ гэж бүү бодоорой.
3Хурдан идэхэд зориулсан хоол
Түргэн хоолны ресторануудад хоол идэхдээ хүн тухайн хоолыг дунджаар 12 удаа зажилж, иддэг байна. Харин бусад газруудад ойролцоогоор 15 удаа зажилдаг аж. Хоолыг бага зажилж идэх нь хоолны дуршлыг нэмэгдүүлж, ахин идэх хүслийг төрүүлдэг бөгөөд таргалалтанд хүргэдэг байна.
4Хоолны дуршил хөдөлгөх өнгөнүүд
Ихэнх түргэн хоолны газрууд улаан болон шар өнгийг ашиглаж, логогоо хийдэг нь учиртай. Тус өнгө нь хүний юм идэх дур хүслийг улам ихээр нэмэгдүүлдэг бөгөөд зарим тохиолдолд эдгээр өнгөнүүдийг гич болон кетчупыг төлөөлүүлсэн гэж үзэх нь ч бий.
5Санал болгох нэрийдлээр илүү ихийг зардаг
Үйлчлүүлэгчдэд ямар нэгэн хоол санал болгоход ихэнх хувь нь татгалзаж чадалгүй захиалдаг болохыг судлаачид тогтоосон билээ. Нийт үйлчлүүлэгчдийн 85 хувь нь авна гэж бодоогүй боловч ажилтны санал болгосон хоолыг нэмж захиалдаг гэх тоон үзүүлэлт хүртэл бий.
6Илүү том Кока Кола
Түргэн хоолны газарт ундаанууд өөр өөр сонголттой байдаг. Харин үнэн хэрэгтээ үүнд бараг ялгаа байдаггүй ажээ. Том, дунд савлагаа нь хэмжээний тухайд ялгаагүй бөгөөд ердөө савны харагдах байдлаас хамаарч өөрчлөгддөг байна.
7Гриллдсэн мах
Та арай бургерийн махыг гриллдэж хийдэг гэж боддог юм биш биз? Харин үнэн хэрэгтээ тэд хөлдүү махыг шарж, гриллдсэн мэт амт оруулдаг тусгай амтлагчийг ашигладаг байна.
8Ногооны салат нь тийм ч зөв сонголт биш
Түргэн хоолны сүлжээ ресторанууд нь эрүүл зөв хооллолтыг эрхэмлэж, "ногооны салат"-ыг санал болгодог. Гэхдээ энэ нь тийм ч эрүүл биш болохыг дуулгахад харамсалтай байна. Тэд салатаа илүү сайхан амттай болгохын тулд төрөл бүрийн амтлагч ашиглаж, их хэмжээний тос хийдэг аж.
9Кофе
Зарим түргэн хоолны газрууд кофегоо цаасан аяганд биш "пенополистирол" материалтай аяганд хийдэг билээ. Энэ нь нэг төрлийн химийн бодис агуулдаг тул халуун зүйл хийхэд улам идэвхижиж, дархлааны системд нөлөөлөхийн зэрэгцээ сэтгэл гутралд оруулдаг байна.
10Өндөг нь жирийн нэг өндөг биш
Та түргэн хоолны газраас өндөгтэй хоол авсны хэрэггүй. Учир нь тэд жирийн нэг өндөг ашигладаггүй бөгөөд өндгөө илүү зузаан том харагдуулахын тулд хэд хэдэн химийн бодис хийдэг аж. "Глицерин", зөөлрүүлэгч, "диметилполисилоксан", "силикат", нягтруулагч зэргийг өндөгтэй хольж, шардаг байна. Иймд өндгийг гэртээ идэх нь хамгийн зөв сонголт болж байгаа юм.
11Кока Коланаас татгалзах хэрэгтэй
Хүмүүс түргэн хоолны газраас авсан ундаа нь дэлгүүрт худалдаалагддагаас илүү амттай гэж боддог. Ингэж бодох нь ч аргагүй юм. Учир нь тэд ундаагаа аягалахаас өмнө ус болон баяжуулагчийг нэмж хийдэг бөгөөд үүний улмаас тухайн кока кола илүү шинэхэн сайхан амттай болдог аж.
12Яарч бүү ид
Ихэнх түргэн хоолны газрууд хоолоо богино хугацаанд идэх зориулалтаар хийдэг. Тиймдээ ч амт нь амархан муудаж, шинэхэн байдлаа алддаг аж. Иймд та худалдаж авсан түргэн хоолоо идэлгүй хэсэг байлгасны дараа амсаад үзээрэй. Танд тэгтлээ таалагдахгүй л болов уу.