Sunday, April 2, 2017

Г.Дэнзэнгийн гэрт нэгжлэг хийхэд 4940000000 мянган төгрөг хураан авсан


ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэн, "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох шүүх хурал Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд өнөөдөр дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Бид өнгөрсөн даваа гаригт эхэлсэн шүүх хурлын үеэр яллагдагч нар юу гэж мэдүүлсэн талаар уншигч та бүхэнд сийрүүлэн хүргэсэн. Энэ удаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа эхнэрийнхээ нэр дээрх “Говь повер” компанийг тендерт ялуулж, 17 тэрбум төгрөг өгсөн гэх хэрэгт буруутгагдаж буй Г.Дэнзэнгийн гэрт нэгжлэг хийхдээ юу хурааж авсан талаар шүүх хурал дээр хэрхэн яригдсан талаар хүргье.
-ТҮҮНИЙ ГЭРЭЭС 50 ОРЧИМ САЯ ТӨГРӨГ БОЛОН БУСАД 
ЭД ЗҮЙЛ ХУРААН АВЧЭЭ-
АТГ-аас Г.Дэнзэнгийн “Кристал таун” хотхоны ... тоот байранд 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр хийсэн нэгжлэгээр доорхи зүйлсийг эд мөрийн баримт болгон хураан авчээ.
1. Ажлын өрөөнд байсан төмөр сэйфийг Г.Дэнзэнгээр онгойлгон үзэхэд тус бүр 100 ширхэгээр боосон гурван боодол 50 евро
2. Есөн ширхэг 500 евро
3. 100 ширхэгээр нь боосон 20 мянгатын дэвсгэр нэг боодол
4. Гурван ширхэг 100 доллар
5. Тус өрөөний номын шкафанд нэгжлэг хийж, Гэрэлхүүгийн Уянгын баруун дээд булангаас хайчилсан Монгол улсын иргэний үнэмлэх
6. Г.Уянга, Г.Дэнзэн нарын гэрлэлтийн гэрчилгээ
7. 2011 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн авто зогсоол захиалгын гэрээ
8. Хар өнгийн тэмдэглэлийн дэвтэр зэргийг хураан авсан байна. Тухайн үед еврогийн төгрөгтэй харьцах ханш 2300-2400, доллар 2000 орчим төгрөгтэй тэнцэж байжээ. Тэгэхээр Г.Дэнзэнгийн гэрээс нийт 49400000 мянган төгрөг болон бусад эд зүйл хураан авсан аж.
1. 3*(100*50)*2400=36000000төгрөг
2. (9*500)*2400=10800000төгрөг
3. 100*20000=2000000төгрөг
4. (3*100)*2000=600000төгрөг
Тухайн үед буюу 2015 оны тавдугаар сарын 21-ний өдөр АТГ-аас ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн гэрт дайрч орон нэгжлэг хийж, улмаар эхнэр хүүхдүүдийг нь уйлуулан түүнийг баривчилж одсон талаар шуугиан дэгдэж байсныг та бүхэн санаж буй биз. Түүний өмгөөлөгч С.Содномдорж тухайн үед “Тавдугаар сарын 20-нд Г.Дэнзэн сайтад ярилцлага өгсөн. Үүнээс болоод  АТГ-аас гэрт нь хууль бусаар нэгжлэг хийгээд Г.Дэнзэнг хүчээр, албадан байцаалт өгүүлэхээр авчирсанд гайхаж байна.
Гэрийг нь онгичоод хаясан утасаар ч ярих боломж алга байна. Энэ байшингийн хаана нь байгаа юм. Харанхуй өрөөнд гавлуулсан ч юм уу, бүү мэд. Би уулзаагүй хоёр цаг хүлээж байна. АТГ-ын бүх хүнтэй уулзмаар байна. Нэгд, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 41-т бол өмгөөлөгч үйлчлүүлэгчтэйгээ хэзээ ч, хаана ч уулзах эрх нь нээлттэй байдаг. Хоёрт, хувь хуний эрхийг маш бүдүүлгээр зөрчиж байна. Тиймээс АТГ улс төржихөө болиоч ээ. Энэ бол гадуур шалгуулаад явж болох хэрэг. Өмгөөлөгч нь байхад өмгөөлөгчид нь мэдэгдээгүй" хэмээж байсан. Гэтэл хэдхэн хоногийн дараа Г.Дэнзэнг өмгөөлөхөөс татгалзаж байгаагаа мөн хэвлэлээр мэдээлсэн. Улмаар “АТГ-аас айж байна. Гэр бүлээ бодон өмгөөллөөс татгалзахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээсэн байдаг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.