Австралийн хоньч үүлдрийн Мэгги нохойд шинэ эзэн олж өгөхийн тулд гөлөгнүүдээс нь салган, тусдаа торонд хийсэн байна. Ингээд түүнд эзэд олдсон боловч тэд Barker’s Pet Motel-д нэг хонуулахаар орхиод явсан аж. Мэгги ээжээсээ хагацсан гөлгүүдээ тайвшруулахаар торноос оргож гарна гэж тэд огтхон ч төсөөлөөгүй бололтой.
“Мэгги өөрийнхөө торноос аргалж байгаад гарч, гөлөгнүүд байгаа тор руу очоод: “Би тэдэнтэй зайлшгүй уулзах ёстой” гэдгээ илэрхийлэн, над руу харан хуцаж байсан. Тэд хамтдаа хичнээн их аз жаргалтай байсан гэж санана! Гөлөгнүүдэд тэр хэрэгтэй, тэд бас түүнд хэрэгтэй байсан. Тэднийг харахад үнэхээр сайхан байлаа” гэж асрамжийн газрын эзэн Сандра Олдред өгүүлсэн байна.
Зочид буудлын эзэн Мэггиг камерт харчихаад, юу болоод байгааг харахаар сониучирхан очсон аж.