Өмнөд Солонгосын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна
Өмнөд Солонгосын цэргүүд байлдааны бэлэн байдалд шилжээд байгаа талаар Өмнөд Солонгосын Штабуудын дарга нарын Нэгдсэн хороо мэдэгдсэнийг “Yonhap” уламжлав. Тус хорооны мэдэгдэлд “Хойд Солонгосын аливаа өдөөн хатгалгад шуурхай хариу барихын тулд манай улсын арми байлдааны бэлэн байдалд шилжээд байна” гэжээ. Өнөөдөр 06:42 цагийн үед Хойд Солонгосын зүүн нутгийн боомт хот болох Синпогоос Япон тэнгис рүү баллистик пуужин харвасан билээ.