Тэрээр компанийхаа мэдлэг чадвартай инженерүүдийн хамтаар "Contour" гэх нэртэй уг төхөөрөмжийг зохион бүтээсэн бөгөөд энэ нь ухаалаг гар утас болон "таблет" хэрэглэгчдэд зориулсан бүтээл юм.
Сүүлийн үед "3D Принтер"-үүд техник технологийн зах зээлд цоо шинэ хувьсал авчраад байгаа билээ. Тэгвэл Монгол залуугийн ур ухаанаар бүтсэн уг төхөөрөмж нь бидний хэлж заншсанаар "Case" буюу гар утасны гаднах гэрийг шинэ хэвлэгч технологийн тусламжтайгаар илүү өндөр чанартайгаар үйлдвэрлэх боломжийг бий болгож байгаа аж. Ингэснээр таны гар утсыг эвдэрч гэмтэхээс найдвартай хамгаалах гэнэ.
Уг "3D Принтер" нь гар утасны гаднах хамгаалалтын гэрийг хэвлэхээс гадна, "iPad", "iPod" зэрэг бусад хэрэгслүүдийн "Case"-ийг төрөл бүрийн хэв загвар, өнгөний сонголттойгоор хэвлэх боломжтой ажээ. Хэрвээ та уг бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсч байвал ЭНД дарна уу.