Өнөөдөр Сөүлийн удирдлага өнгөрсөн долоо хоногт Атлантын далайн өмнөд хэсэгт сураггүй алга болоод буй, хоёр далайчин болон хөлгийн багийн 22 гишүүн бүхий ачаа тээврийн хөлөг онгоцыг эрэн хайж аврах ажиллагаанд хүчин чармайлт гарган ажиллаж байна гэж мэдэгджээ. Энэ талаар “Yonhap” агентлаг уламжлав.
“Хөлөг онгоц живж байна” гэсэн мессэж Өмнөд Солонгос дахь ажил олгогчид нь хөлгийн багийн гишүүдээс ирснээс нэг өдрийн дараа буюу өнгөрсөн бямба гаригаас “Stellar Daisy” хөлөг онгоцыг эрэн хайх ажил эхэлсэн байна. Нийт 266 мянган тонн жинтэй тус хөлөг онгоцонд Өмнөд Солонгосын найман иргэн болон Филиппиний 16 далайчин сууж явжээ. Өмнөд Солонгосын тал онгоцыг эрэн хайхад туслахыг Бразил болон Уругвайгаас хүссэн байна.