Tuesday, May 2, 2017

Ховор өвчтэй бүсгүй өвчнөөрөө алдаршжээ

Америк бүсгүй Аш Сото нь витилиго гэсэн арьсны пигментын гажуудлын өвчтэй бөгөөд өөрийн биеийн толбуудыг ашиглан зурж биеэ урлаг болгодог ажээ. Анх удаа бүсгүй өөрийн биеийн бүх толбуудыг тойруулан зураад дэлхийн болзолт газрын зургийг 2016 дүрсэлжээ. Үүний дараа сүлжээний хэрэглэгчид түүнийг зурмал ертөнцийн бүсгүй гэх болжээ.

Аш Сотог 12 настай байхад нь витилиго гэсэн өвчний онош тогтоожээ. 
Энэ нь арьсны пигментын гажуудал бөгөөд түүний дараа бие дээр янз бүрийн цагаан толбо гарч ирдэг.
Нэгэн жижиг охин Ашаас чи яагаад цагааруулагч бодисоор өөрийгөө цацаа вэ гэж асууснаас хойш тэр арьсны толбоо олонд харагдуулахгүй болжээ.
Он цагийн явцад бүсгүй огт өөр аргаар өвчинтэйгөө тэмцэхээр шийдэв.
Бүсгүй өдөр бүр өөртөө янз бүрийн туршилт хийж үзэхээр шийджээ. Жишээ нь, нэг өдөр бараг цамцгүй шахам гудамжаар явах жишээний.
Энэ бүгдийн эцэст Аш өөрийн арьсаа урлаг болгосон юм.
Аш: "Би өөрийнхөө бүх толбыг тойруулан зурж, Дэлхийн газрын зураг гарсны дараа биеийнхээ ямар сайхныг ойлгосон” гэжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.