Monday, May 1, 2017

Дотоож таны эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Хүн бүр дотоож өмсдөг боловч, үүндээ төдийлөн анхаарлаа хандуулдаггүй. Хэрвээ та буруу буюу өөрт тохирохгүй дотоож өмсвөл, эрүүл мэндээрээ ч хохирч болохыг эрдэмтэн, судлаачид сануулж байна. Ингээд хамтдаа таны өмсөж байгаа дотоож эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг олж мэдэцгээе. 



Доктор Оз (Oz) эмэгтэйчүүдийн дотуур өмд буюу дотоож нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг болохыг судалж, туршилт явуулжээ. Таниас ердөө 5 асуулт асуугаад л, дотоож тань ямар нөлөө үзүүлдэг болохыг мэдэх аж. Ингээд асуултууд болон тайлбартай танилцъя. 

1Таны дотоож хангалттай сунадаг уу?

Та дотуур өмднийхөө дотор талд хоёр гараа байрлуулж, сунгаж татаарай. Харин таны дотоож худалдаж авахдаа шалгаж байсан үеийнхээс илүү сунаж байвал, энэ нь муугийн дохио юм. 
Сунадаг дотоож нь эмэгтэйчүүдийн хувьд унжсан гэдсээ нуухад туслах найз болдог. Харин таны дотоож худалдаж авсан үеийнхээс илүү чөлөөтэй болсон бол, таныг жин нэмж, таргалсан болохыг илтгэж байгаа хэрэг. 
Таны дотоож хангалттай сунадаг уу?

2Таны дотоожны өргөн 7 см хүрэх үү?

Хэрвээ таны дотоожны өргөн 7см-ээс бага бол бүү өмсөөрэй. Нарийн дотоож нь шулуун гэдэснээс шээсний сүв, давсганд бактери нэвтрэх боломжийг нэмэгдүүлдэг байна. Мөн таныг шээсний замын үрэвсэлтэй болгохын үгүйсгэхгүй юм. Иймд та болж өгвөл өргөн дотоож өмсөж, эрүүл мэндээ хамгаалаарай. 
Таны дотоожны өргөн 7 см хүрэх үү?

3Хөлөө дэлгэхэд дотоож тань барьдаг уу?

Та дотоожоо өмсөж, тайлахад тухгүй, бие барьсан мэдрэмжийг авч, бухимддаг уу? Хэрэв тийм бол дотоожоо сольж, илүү биед тухтайг сонгоорой. Хэтэрхий бие барьсан, хөдлөхөд хүртэл төвөгтэй санагдаж, биед шигдэж орсон дотоож нь цусны эргэлтийг удаашруулахын зэрэгцээ ходоод гэдэсний үйл ажиллагааг сааруулдаг байна. 
Хөлөө дэлгэхэд дотоож тань барьдаг уу?

4Таны дотоож цахилгаанждаг уу?

Та хэдэн ширхэг дотоожийг хамтад нь давхарлаж тавиарай. Одоо тэднийг салгаад үз. Хэрэв дотоожууд хоорондоо наалдаж байвал энэ нь цахилгаанждаг болохыг нотолж байгаа юм. Цахилгаанждаг дотоож нь арьсанд харшил өгөх, тууралт гарах гол үндэс болдог. Иймд дотоожоо сонгохдоо анхааралтай байж, цэвэр даавуун материалтайг аваарай. 
Таны дотоож цахилгаанждаг уу?

5Таны дотоож дээр толбо байна уу?

Хэрэв таны дотоожны арын хэсэгт толбо үүссэн байвал, яаралтай эмчид хандаарай. Учир нь дотоожинд толбо үүсэх нь цагаан мах эргэх буюу шамбрам өвчний шинж тэмдэг болох нь бий. Хэрэв асуудлыг шийдвэрлэж, эмчид үзүүлэхгүй удвал, байдал бүр хүндэрч мэдэхийг анхаараарай. 

Таны дотоож дээр толбо байна уу?
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.