Monday, May 1, 2017

Монголын төр барьцаалагдсан гэв


“Монголын төр барьцаалагдсан гэдэг нь ОУВС-гийн байдлаас харж болно. Тус сангийн гаргасан шийдвэрээс харахад Монгол Улс “Рио Тинто”-гийн улс нэртэй уурхай болжээ. Энэ талаар 13 жил ярьж байгаа. Валют монголд дутагдаж байгаа. Гэтэл манай улсын баялгийг ашиглаж байгаа компанийн орлого Монгол Улсаар дамжих асуудлыг даамжруулж байна. Харин монгол баялгаа гадагш гарга, ОУВС-гаас зээл ав гэсэнтэй утгатай шаардлага тавьж байна. Ер нь валютын сангийнхан зээлээ өгөхгүй байгаагаас харвал УИХ монгол төрийг удирдаж чадахгүй байна гэж харахад хүргэлээ. Биднийг “Рио Тинто”, түүний гар хөл болсон валютын сан хууль тогтоомжийг өөрчилдөг болжээ. Тэгэхээр дараа, дараагийн хууль, тогтоомжийг валютын сангаас асууж байж УИХ-д оруулж ирдэг болох нь. Ийм л гунигтай байдал иржээ. Валютын сан “Рио Тинто”-гийн шахалтаар манай улсад зээл өгөхгүй нь” хэмээн УИХ-ын гишүүн асан С.Ганбаатар хэлж байна. Тэрбээр Эх орончдын нэгдсэн эвслийн тэргүүлэгч гэх статустайгаар ийнхүү хэлж ярьж байгаа юм. Тодотгоход, “Эх орончдын нэгдсэн эвсэл”-ийн тэргүүлэгч Т.Баярхүү, С.Ганбаатар,  Хамуг монголын хөдөлмөрийн намын дарга Ц.Шинэбаяр нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Шуурхай.мн
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.