Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын хоёрдугаар багийн нутаг, Тэхтийн хөндий Хагийн зуслан гэдэг газраас 13-15-р зууны үеийн байж болох эртний хүний шарилыг илрүүлжээ.
Хадны оршуулгыг ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнууд малтан судалж, 13-р зууны үеийн зүйл гэдгийг тогтоожээ. Энэхүү оршуулгаас ухмал модон авсанд буй хүний шарил, эмээл, дөрөө, модон арал, нум, хоромсого, эсгий онго, модон аяга, даавуун дээл зэрэг маш сайн хадгалагдсан онц сонирхолтой эд өлгийн зүйлс гарсан байна. Тус хадны оршуулганд дагалдуулан тавьсан нум, саадаг, эмээг, дээл зэрэг олдворууд нь бүтнээр хадгалагдан үлдсэн бөгөөд Монгол нутгаас анх удаа дундад зууны монголчуудын шүтлэгийн нэгэн хэлбэр болох эсгий онго биетээр илэрсэн болохыг эрдэмтэд онцолж байгаа аж.