Monday, December 25, 2017

Бараг янханууд руу. Яг янхан биш ч биеэ үнэлчих гээд байдаг жоохон охидууд байдаг даа



Сайн байна уу? Би 22-той нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Өнгөрсөн хугацаанд жаргалтай зовлонтой үе зөндөө байсан. Бид 5 жил үерхсэн. Энэ хугацаанд охидууд руу месж бичих гэх мэт байдлаар намайг хуурч байсан байгаа юм. Надад уг нь бүх цаг хугацаа бүгдийг л зориулдаг байсан. Намайг унтаж хэвтээд хуураад явахаар хугацаа байгаагүй байсан байх. Гэхдээ л би тэрний хувьд нөөцийн хүн байсан юм шиг санагддаг.Жилийн өмнө төрөөд хүүтэй болсон. Би гэнэт бодогдож уур хүрээд ямар ч шалтгаан гараагүй байхад өмнөх бүх зүйлээ ярьж хэрэлдсэн. Миний бодлоор намайг жирэмсэн байх үед яг хуурсан байх. Яг баталгаа байхгүй лдэ. Гэхдээ л энэ үе бодохоор би галзууртлаа уур хүрээд байдаг юм. Намайг байхгүй хойгуур найзтайгаа Өөр охидууд руу уулзий нтр гэж бичсэн гуйсан бсан. Бараг янханууд руу. Яг янхан биш ч биеэ үнэлчих гээд байдаг жоохон охидууд байдаг даа. Би тухайн үед салий дуусаа зайл гэсэн ч жирэмсэн учраас эцэггүй хүүхэд гаргалтай биш тэгс ингэс гээд өнгөрсөн. Би бичээгүй найз бичсэн чамдаа хайртай нтр гэж уйлж дуулаад тухайн үеийг аргалаад өнгөрөөсөн.

Тэрнээс хойш жил өнгөрсөн мөртөл надад бодогдоостой дотор үзэн ядаастай сайн ч биш муу ч биш нэг сонин л бна. Яаж урагшаа харж амьдрах бэ толгой доторхоо бүгдийг нь цэгцлээд сэтгэлээ амраах юмсан. Энэ амьдралдаа ахиц байхгүй өнгөрсөнд гацчихсан юм шиг сэтгэл гутралд автаад хэрэг алга. Хүүгээ харж жоохон өөр зүйлийн талаар бодохын. Энэний талаар бодоод хэнд ч хэрэггүй ганцаараа би шаналахаас өөр юу ч байхгүйг мэдэж байгаа ч бүр зуугаад уур хүрээд бүр сэтгэцийн өвчтэй…

Гэхдээ энэ байдлаараа нөхөртөө нөлөөлж зовоодгүй. Би хайртай гэхээс илүү үзэн яддаг боллоо. Гэхдээ хэзээ ч наанаа гаргадгүй сэтгэлийнхээ гүнд гомдоостой шөнө ч унтаж чадахгүй бодогдоод мэдрэлийн ядаргаанд орох энүүхэнд болдог. Хуурсан байсан ч хүүгээ бодоод нэг удаа уучилъя зүгээр хаячий гэж бодсон ч байнга бодогдоостой. Нөхөрөө надад тийм ч хайртай гэж боддоггүй. Хүүхэдтэй болсон тэгээ л урсгалаараа суух болсон гэж боддог. Би хэзээ ч эрт хүнтэй суухгүй тэгнэ ингэнэ гээд их мөрөөдөмтгий охин байсан бол хамгийн итгэсэн хүн нь ийм байдалд аяндаа л оруулчдаг юм байна. Нөхрийнхөө үгээр байвал би гэрийн сайн авгай болоо л амьдрал дуусах юм шиг.

Дээрээс нь араар намайг тавиал би мэдэхгүй гэртээ хоолыг нь бэлдээд… үнэхээр инээдэмтэй амьдрал байгаа биз дээ. Би гадаад төрхөнд нэх ач холбогдол өгдөггүй нь үнэн гэхдээ тийм царай муутай биш. Нөхөр бид 2-ын секс болдоггүй юм шиг байгаам. Би тавьж үзээгүй. 5 минут л үргэлжилдэг. Тэгээд нахилт гэж байхгүй. Би сэтгэлээсээ хандаад хоол хувцас хунарыг нь бэлдээд хүүхэд нтр харсаар байтал надад өөртөө мөрөөдөлдөө зарцуулах цаг үнэндээ гардгүй. Тэгээд байхад л нөхөр бол улам цаашлаастай. Залгах надтай ярих намайг үнсэх нь багасч. Хайртай гээд ярьвал гайхахаар хөгшин сэтгэлгээтэй болчиж.

Ганц бие үе маань яасан жаргалтай дураараа сайхан байгаа вэ л гэж бодогдож бна. Арван жил их сургууль гээд аль алинийг нь онц дүнтэй төгсч байсан бид хоёр. Тэгсэн мөртөл миний тэнэгийг гайхаж намайг дан өөрөөсөө дорд үзнэ. Би хэдийгээр түүнийг дотроо үзэн ядаж гомддог ч гэсэн хэзээ ч муу зүйл санаж байгаагүй ажил нь бүтчээсэй тэнцчихээсээ нтр гэж л боддог. Гэхдээ л би басамжлуулсан юм шиг санагдаад заавал тэрэнд хэн болохоо харуулмаар байна. Даанч өнгөрсөндөө гацаад урагшилж чадахгүй байна. Яаж толгойноосоо энэ муухай бодлоо хаях вэ зөвлөгөө өгөөрэй.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.