Сайн байна уу? Намайг Ээгий гэдэг 27-той. Амьдрал гэдэг их эрээнтэй бараантай юм. Саяхан л найз нөхөд шиг байсан бүсгүй минь надаас хөндийрөөд аль хэдийн 8 жил болжээ. Түүнийгээ би байнга санагалздаг боловч түүний хийсэн алдаа нь намайг улам ихээр шаналгаж байна. Би түүнд хайртай одоо ч хайртай, гэхдээ миний бодолд зөвхөн хайртай хүүхнээ тэр муухай адгийн явалддаг залуусаас нь салгаж авч зугтаамаар бодол үргэлж толгойд минь эргэлдэх юм.Хайртай охиноо болдог бол уучилмаар л байна, гэвч түүнийг өөр залуустай байна гэж бодохоор л цээж минь давчдаж уур цухал хүрэх шиг болох юм. Яахаа мэдэхгүй өдий хүрлээ. Хайртай охиноо өөрийн болгохын тулд би юу хийх ёстой юм болоо? Хүчээр үзэх үү? Эвээр хандах уу? Яахаа мэдэхгүй нь ээ би ёстой галзуурах нь, надад туслаач залуусаа. Надтай адил бодол санаатай залуус байвал надтай үзэл бодлоо илэрхийлээрэй…