Wednesday, December 27, 2017

Хадам эгчтэйгээ буудалд таарчихлаа


Нөхөр бид 2 Солонгост сурч ажилладаг. Манай нөхрийн эгч болон ах дүүс ихэнхи нь Солонгост ажиллаж амьдардаг. Нэг өдөр Монголоос манай нэг найз охин түр ирсэн юм л даа. Манайд байлгах гэсэн боловч хэтэрхий бага зайтай болохоор буудалд байлгахаар аятайхан буудал олж өгөөд буудлаас яг гарах гээд явж байтал нөхрийн эгчтэй лефтэнд таарчихдаг байгаа. Хадам эгч нөхрөөсөө өөр залуутай учиргүй тэврэлдчихсэн лефтэнд байж байсан.Тэгснээ гэнэт над руу дайраад миний дүүг араар тавьлаа чи энэ тэр гэдэг юм даа. Өөрөө нөхрөө араар нь тавиад явж байсан байж. Тэгээд манай нөхөр лүү утасдаад эхнэр чинь буудалд баригдчихлаа энэ тэр гээд худлаа юм зохиогоод ярьсан байх юм. Нөхөр эхэндээ надад итгэхгүй байсан ч найзаараа яриулаад арай гайгүй болсон ч нэг л хөндий болчих юм. Манай хадам эгч миний талаар манай нөхөрт байнга матаад байх юм. Яамаар ч юм бэ дээ?
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.