Monday, January 15, 2018

Харин нөхрийн найзууд намайг....



Нөхөртэйгөө танилцаад долоон жил болжээ. Бид 2 энэ жил 28-тай ба 3 настай нэг охинтой. Товчхондоо бидний хайрын түүх бол их хурдан өнгөрсөн. Үерхээд 2 сар болоод шууд нэгнийхээ ээж аавтай танилцаж тэр жилээ бэр гуйж тусдаа гараад л 4 сарын дотор би танилцсан залуутайгаа нэг гэрт орчихсон байв. Нөхөр царайлаг сайхан сэтгэлтэй их хөдөлмөрч. Харин би эрч хүчтэй эршүүд хөдөлгөөнтэй нэгэн. Бид хоёул найзууд болон хамаатан садангууддаа нэр төртэй өөрсдийн гэсэн байр суурьтай. Хадам талынхан намайг бүгд хүндэлж сайшаадаг бол манай талынхан ч гэсэн нөхрийг өөрийн хүүгээс дутахааргүй санаж хайрлаж ханддаг. Манай найзууд ч тэр хүн бүртэй эелдэг харьцаж, тусалж дэмждэг, хоол сайн хийдэг, намайг огт хорьдоггүй, охиноо маш сайн хардаг нөхрийг минь бишрэх нь холгүй байдаг. Харин нөхрийн найзууд намайг ухаантай, төлөвлөгөөтэй амьдардаг, нөхрөө зөв чиглүүлдэг, гэх мэт эхнэргүй нь ирээдүйн эхнэрээ над шиг төсөөлөх нь холгүй байдаг юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.