Wednesday, January 3, 2018

Нөхөр маань намайг араар маань тавьдагыг ч би мэднэ



Сайн байцгана уу. Би нөхөртэй 2 сайхан хүүхдийн хамт амьдардаг. Надад сүүлийн үед их олон юм тохиолдож би амьдралыг их өөр өнцгөөс харах боллоо. Манай нөхөр бид2 хувийн том компанитай том том төслүүд бичдэг. Бид хангалуун санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн. Нөхөр маань намайг араар маань тавьдагыг ч би мэднэ. Би тэр болгонд нөхрөө надад хайртай намайг хэнээр ч солихгүй гэдгийг мэддэг. Учир нь нөхөр бид 2 хар багаасаа хамт өссөж бид хамтдаа энэ өндөрлөг дээр гарсан. Ихэнх компаний үйл ажиллагаа миний зүтгэлээр босгосон. Одоо ч би компаний цөм хэвээр байгаа.Сүүлийн 3 сар миний хувьд их хэцүү дээрээс нь би амьдралдаа restart хийх ёстой гэдгийг ойлгуулсан 3 сар байлаа. Учир нь нөхөр маань шинэхэн хайртай учирсан бололтой. 3 сарын өмнө би нэгэн найзаасаа Shangrila-д нөхөр маань нэгэн хүүхэнтэй байна гэсэн мэдээг надад дуулгав. Би тэр үед Европын оронд байсан. Нөхөр маань дахиад л гэсэн бодол надад төрсөн. Яагаад би ийм тэнэг байсан юм бол. Шууд Монгол явж нөхөр дээрээ ирсэн. Юу ч болоогүй л юм шиг байсан. Би ч хэрүүл үүсгэхийг хүсээгүй л юм л даа. Тэрнээс хойш нөхөр маань нэг л биш ээ намайг хуурч байгаа нь мэдрэгдэж нэг л юм бодсон байнга л бодлогошрсон байдаг болсон.

Тэгээд тэсэлгүй би асуулаа. Тэр надааас анх удаа чин сэтгэлээсээ салмаар байгаагаа надад хайртай байсан гэхдээ одоо өөр нэгэн бүсгүйг хайрлах болсноо хэлсэн. Би тэнэг хүн мэднээ. Та нар хангалттай харааж зүхэж болно. Гэхдээ би нөхөртөө дэндүү хайртай. Надад нэг л юм сонин санагдсан тэгтлээ их хайрлаад байгаа тэр хүүхнийг харахыг хүссэн. Нэгэн эмнэлэгт ажилладаг эмч хүүхэн. Очиж уулзая гэж бодож очлоо. Тэр хүүхэн дэндүү энгийн бага зэрэг мариалаг. Гэхдээ нүдэнд дулаахан. Тийм эмэгтэй. Надаас илүү юм гэвэл хэдэн насаар залуу л байх. Хамт олон нь хүндэлдэг нэлээн ам сайтай мэргэжилдээ мэлээн сайн эмч бүсгүй байсан.

Би ирсэн зорилгоо хэлэхэд тэр бүсгүйн нүдэнд айсан эмээсэн гайхсан мэдрэмж илт мэдрэгдэж надтай орой уулзая гэсэн санал тавьж бид орой уулзахаар боллоо. Тэр эмэгтэй эхнэртэй гэж мэдээгүй. Хүүхдүүдтэй гэж мэдээгүй дахиж хэзээ ч уулзахгүй гэсэн. Би нөхрөө яагаад ийм эмэгтэйд татагдсныг ойлгосон тэр бол зүгээр л байгаа байдал нь. Маш даруухан цэгцтэй яриатай шударга нэг юм нь харах тусам маш хөөрхөн юм байна лээ. Би эхлээд мөнгө хүссэж манай нөхөртэй холбогдсон байх гэж бодсон. Гүй ээ өөрөө 200 унасан нэлээн гайгүй айлын охин юм байна лээ дараа сонсоход.

Би маш их харамссан одоо болох үйл явдалд. Би нөхрөө яг энд дуудсан байсан. Нөхөр орж ирээд маш их барайж байсан. Шууд надаас уучлалт гуйх байтал тэр хүүхнээс уучлалт гуйсан. Эхнээсээ хэлэх ёстой байсан. Уучилаарай… БИ УДАХГҮЙ САЛАХ БОЛНО… Энэ үг намайг алчих шиг л болсон. Миний толгой эргэж нүд маань харанхуйлах шиг болсон. Тэгээд би яаж харьснаа мэдэхгүй байна. Тэгээд бодож байна. Би нөхрөө тавьж явуулсан. Надад маш хэцүү байсан. Хүүхдүүдээсээ болж биш бид сайн сайхан амьдарч чадна. Би нөхөртөө хязгааргүй их хайртай учраас. Урьд нь тэр зүгээр л хүүхнүүдтэй унтдаг байсан.

Харин одоо тэс өөр зүйл гэдгийг би мэднэ. Би бол үнэхээр хайрандаа сохорсон өөрийгөө хүндэлдэггүй тийм мангар эмэгтэй эх хүн. Ядаж хүүхдүүдийнхаа төлөө би. Тэгээд тэр хүнийг явуулсан. Би сэтгэлийн амар амгаланг мэдэрсэн. Саяхан нөхөр маань эргэж ирий гэх болсон. Надад хайртайдаа эхлээд ирж байна гэж бодсон. Гүй юм байна лээ. Тэр эмэгтэй нь хүлээж авахгүй 2 хүүхдийг нь өнчрүүлэн байж хамт байж чадахгүй гэсэн гэсэн. Одоо үед тийм эмэгтэй байхгүй л байх. Тэр хүүхэд их сайн хүүхэд байна лээ. Харин би нөхрөө хүлээж авах итгэлгүй байгаа. Мэдээж бүх зүйлийг Restart хийж эхэлсэн байгаа. Гэхдээ нөхрөө гэх сэтгэл маань хэзээ ч унтархгүй гал шиг л байх юм яах вэ? Би яасан нээрээ бүүр…

Та бүхэн саналаа хэлээрэй. Харааж хэлсэн ч болно. Зөвлөгөө өгвөл их сайн байна шүү…
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.