Wednesday, March 29, 2017

“Оффшорчдын эсрэг" жагсаал 3 сарын 31-ний өдөр болно


Оффшор бүст өөрийн хөрөнгөө нуусан эсэхээ ч мартсан хэмээн тайлбар өгдөг эрхмүүдийн эсрэг жагсаал хүчтэй өрнөж буй. Багагүй хугацааны өмнөөс Монгол Улсаас ИБУИНВУ-д суух бүрэн эрхэт Элчин сайд С.Баярыг эсэргүүцсэн Монгол улсын иргэдийн жагсаал, цуглаан олны анхаарлыг ихээхэн татаж байгаа. Түүнийг улсаа төлөөлөн Элчин сайдын онцгой үүрэгт ажлыг гүйцэтгэх эрхгүй хэмээн ард иргэд үзэл бодлоо илэрхийлж байгаа билээ.
Харийн нутагт элэг нэгтнүүдийнхээ зүгээс хатуу сануулга авч суугаа С.Баяр Оффшор бүст хөрөнгөө нуусан хүмүүсийн тэргүүн эгнээнд зүй ёсоор  тодорсон. Тэгвэл хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гуравдугаар сарын 31-ний өдөр буюу энэ баасан гарагт Сүхбаатарын талбайд “Оффшорчдын эсрэг" жагсаал болох юм байна. Энэ жагсаалын үр дүн ямар байх нь тодорхойгүй ч иргэд тэмцлийн хэлбэрээ үргэлжлүүлсээр байх нь ээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.