Голын ус бохирдуулж байгаа уурхайн лицензийг цуцлахыг үүрэг болголоо
Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат голын ус бохирдуулж байгаа уул уурхайн компанийн лицензийг цуцлахыг холбогдох сайд, дарга нарт үүрэг болгожээ. Гол улсаа хамгаалахад ганцхан яам бус Засгийн газар бүтнээрээ ажиллах хэрэгтэй гэдгийг тэрээр хэлжээ.
Түүнчлэн өнөөдөр хотын бүтээн байгуулалтад зөвхөн уулын дайрга хэрэглэх шийдвэрийг Улаанбаатар хотын захирагч гаргаад байгаа юм. Туул голын ой савд хайрга олборлох зөвшөөрлийг бүрэн зогсоохоор болжээ. Хайргыг их хэмжээгээр олборлох нь тухайн гол газрын гүн рүү шургах болон олон тийш сарниж, улмаар гол ширгэх сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна.