Friday, March 31, 2017

Дарханы замыг шинэчлэх ажлыг эхлүүлжээ


Дархан-Уул аймаг Улаанбаатар хотыг холбосон нэгдүгээр зэргийн төв замыг шинэчлэх ажлын хүрээнд эхний ээлжийн Дархан хотоос Хонгор сумын Цайдам хүртэлх 30 км авто замын зураг төслийг боловсруулах ажил эхэллээ. Энэхүү ажлын хүрээнд тус 30 км авто замын трассын дагуу байгаа инженерийн шугам сүлжээ, төмөр зам, үерийн байгууламжийн судалгааг хийж тусгуулах судалгааны ажлууд хийгдэж байна. Инженерийн шугам сүлжээний судалгааг “Дархан Дулааны цахилгаан станц” ТӨХК, “ДДС”ТӨХК, “Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК, “Монголын цахилгаан холбоо” ТӨХК, НААҮГ зэрэг дэд бүтцийн байгууллагуудын ерөнхий инженер, холбогдох инженерүүдтэй газар дээр нь зураглалыг хийж байгаа аж. - See more at: http://www.wikimon.mn/content/74289.shtml#sthash.OH9oNBGf.dpuf
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.