Шотландын Channel 4 суваг дээр гарч байсан “Эден” гэдэг нэртэй реалити шоуны оролцогчид ертөнцөөс тасархай байдалд 12 сар болсон гэнэ. Гэтэл тэдний оролцож байсан төсөл хэдэн нэвтрүүлгийн дараа хаагдсан байна. Шоу хаагдсан гэдгийг хэн ч тэдэнд мэдэгдээгүй аж.
Өнгөрсөн жил 23 шотланд хүн уг шоуны оролцогч болохыг зөвшөөрчээ. Төслийн хүрээнд тэд бүхэл бүтэн бичил нийгмийг байгуулахаар болсон гэдэг. Соёлт ертөнцийн аливаа зүйлээс татгалзаж, зөвхөн гар дор буй юмаар бүгдийг болгох ёстой болов. Төслийн зураг авалт хийгдэж байсан газрыг өндөр ханаар хашаалжээ. Гадаад ертөнцтэй тэднийг ямар ч холбоогүй болгох гэж тэр.
12 сарын дараа төслийн оролцогчид тэндээсээ гарчээ. Гэтэл энэ хугацаанд нэлээдгүй олон чухал үйл явдал болоод өнгөрчихсөн байлаа. Ертөнцөөс тасархай байсан нэг жилийн хугацаанд их британичууд Европын холбооноос гарах шийдвэр гаргаж, АНУ-д Ерөнхийлөгчийн сонгууль болчихсон байв. Тэрбумтан Дональд Трамп ялалт байгуулсныг тэд мэджээ. Тэдний оролцож буй төслийг ердөө дөрөв дэх нэвтрүүлгийн дараа хаачихсан гэдгийг мэдээд тэд уйлах, инээхийн алийг нь хийхээ мэдэхгүй балмагдаж орхисон гэнэ шүү.