Wednesday, March 29, 2017

Х.Чойбалсангийн амрагийн явдлаас: Тэрээр Бортолгойд “Газ” маркийн машин авч өгч байжээ


Бортолгой одоогийн "Ногоон нуур"-ын баруун өмнө Хятадын долоо, найман гудамжны хавьд суудаг байжээ. Чойбалсан Бортолгойг байнга эргэж бэлэг сэлттэй очихын зэрэгцээ өөрийн бие хамгаалагч болон таних хүмүүсээр дамжуулан "Маршалын хувийн фонд"-оос эд мөнгө явуулдаг байжээ. Бортолгой нь Чойбалсангаас салаад Дулам Дахан хэмээх түвд хүнтэй ханилсан байна. Хэлмэгдүүлэлтийн үед Монголд байсан түвдүүд бараг бүгд баригдахад Дулам Дахан зүгээр өнгөрсөн гэдэг. Мөн Бортолгойг өвдөөд бие нь муу байхад Эрхүү хотоос тусгай эмч дуудуулан үзүүлж байжээ. Чойбалсан хуучин эхнэрийнхээ танилцуулсан Гүндэгмаатай 1935 онд гэр бүл болсон байна. Гүндэгмаатай гэр бүл болсны дараа түүний ажил амьдрал нь их л өөдрөг явж иржээ. 1935 онд БНМАУ- ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч сайдаар томилогдсоны дараа Улсын маршал (өрлөг жанжин) цолоор шагнагдаж, 1936 онд шинээр байгуулагдсан Дотоод явдлын яамны сайд, мөн Гадаад явдлын яамны сайд, 1937 онд Цэргийн яамны сайд, Бүх цэргийн жанжин, 1939 онд БНМАУ-ын сайд нарийн зөвлөлийн Ерөнхий сайдаар томилогджээ. Чойбалсан сууж байсан болон хоёр дахь эхнэрийн алинаас нь ч өөрийн гэх хүүхэдгүй байв. Харин Гүндэгмаатай суугаад хүү Нэргүй, дараа нь охин Сувдыг өргөж авсан байна.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.