Гэрт нь нэвтэрсэн хоёр хулгайчийг 5 өдөр хүчирхийлжээ
Гарфильд Морган, Ким Гортон гэх хоёр азгүй бас бүтэлгүй хулгайч нар бүх Америк даяар Чоно Харри гэж алдаршсан зартай эрүүгийн хэрэгтний гэрийг ухах гэж ороод эзэнд нь таван өдрийн турш тамлуулан хүчирхийлүүлжээ. Өмнө нь эр хүн хүчирхийлсэн хэргээр 10 жил шоронд суугаад гарсан Чоно Харри нь Флоридагийн эрэгтэйчүүдийн шоронгийн хар дарсан зүүд болсон ижил хүйстэн, догшин эр гэнэ.Тэрээр садист маягаар эрийг эмлэдэгээрээ бүр ч их айдас төрүүлсээр иржээ. Аварга биетэй хүчирхэг гей эр хоёр хулгайчийг дор нь барьж авч хүлээд цагдаа дуудахын оронд байшингийнхаа зооринд оруулсан байна. Ингээд таван өдрийн дараа хөрш нь тусламж дуудан орилох хүний дууг сонсоод цагдаа дуудсанаар хөөрхий хулгайчид аврагджээ. Зэрлэг гейд эмлүүлэгчдийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон нэгэн цагдаа хэвлэлийнхэнд: “Ёстой өрөвдөлтэй хулгайч нар даа, Би амьдралдаа тэдэн шиг өрөвдөлтэй харцтай болсон эр хүнийг харж байгаагүй” гэжээ.