Sunday, April 30, 2017

ПИРАН ЗАГАСНЫ ХООЛ БОЛСОН БОДИТ ТҮҮХ


Бразилийн Маикуру эрэг дээр нэгэн аймшигтай хэрэг гарчээ. Уг үйл явдлыг гэрэл зургаар баталгаажуулсан бөгөөд    зүрх муутай болон бага насны хүүхэд харахыг хориглосон байна.  Учир нь тус эрэг дээр завиар явж байсан хөгшин, ач охинтойгоо шуурганд өртжээ.
Хоёулаа завинаас унасан бөгөөд эмгэн нас барж охин хагас ухаантай, хагас биетэйгээр олджээ. Учир нь тэдний осолдсон хэсэг усанд орохыг хориглсон бүс байжээ. Энэ бүсэд пиран загас ихээр нутагладаг бөгөөд махчин загасны хоол болохоос сэрэмжүүлсэн байдаг байна. Ослын улмаас охины тал биеийг пиран загас идсэн бөгөөд азаар тэрээр амьд үлджээ. Гэхдээ охиныг хөл дээрээ босохгүй, мөн амьд үлдэх найдвар тун бага хувьтай гэдгийг эмч нар хэлж байна.

Г.Санчир

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.