Tuesday, May 2, 2017

Цэргийн төв госпиталийн 6 давхраас хүн үсэрч, нас баржээ


Цэргийн төв госпиталь эмнэлгийн зургаан давхраас  өнөөдөр  /2017.05.02/ 18:30 цагийн орчимд эрэгтэй хүн үсэрч, нас баржээ. Мэдээллийг эх сурвалж баталж байна.
Болсон явдлыг тодруулахаар харьяа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүртэй холбогдсон боловч “Хэргийг шалгаж байна” гэсэн товч хариулт өглөө.
Харин Цэргийн төв госпиталийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга С.Батболд ”Энэ тухай мэдээлэл өгөх боломжгүй” хэмээн утсаа салгалаа.
Тус эмнэлгийн зургаан давхарт гэмтлийн тасаг байдаг гэнэ.
Хэргийн газарт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, цагдаагийн шинжээчид ажиллаж байгаа гэх мэдээлэл байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.