Tuesday, May 2, 2017

Гандангийн ”Шар” Амгаа гайхшруулж явсан нь...



Гандангийн *Шар* АМгаа гэдэг хүнд ямар нэгэн тайлбар хэрэггүй. Учир нь түүнийг 70, 80-аад оны Улаанбаатарын атаманууд андахгүй. Том, жижиг хэргээр 6-н удаа шоронд яллагдсан түүнийг халхын шоронгийн луугарууд бас андахгүй. Эрс шулуун зантай, түс тас яриатай *Шар* Амгаа нь 1959 онд айлын ууган хүү болон мэндэлсэн юм. Бага залуу хүүхэд байхаасаа л их хөдөлгөөнтэй дүрсгүй хүүхэд байжээ. Гандангийн дэггүй хүүхдүүд хоорондоо их нийлнэ. *Шар* Амгаа, *Гахай* Мөөжиг, Ганболд гэх мэт эдгээр гандангийн дэнжийн сахилгагүй хүүхдүүд хар багаасаа л найзалж нөхөрлөж 40 мянгатын 24-р сургуульд хамт сурдаг байсан байна. *Шар* Амгаа нь хүүхэд байхаасаа л чангарчихсан сургуульдаа бол атаман нь байлаа. Тэрээр 24-р сургуулийн хүүхдүүдийг дуудаж жагсаагаад л зодож, дээрэмдэн жинхэн зүрхэнд нь орж байжээ. Энэ үед намын дарга Намбацэвээн *Шар* Амгааг ашигладаг байсан байна. Тухайн үед ганц сургууль гэлтгүй арми, шоронд хүртэл атаман залуучуудын хүчийг дарга нар нь ашигладаг байлаа. Атаман залуучууд армид очиод жагсаалын дарга болдог, харин шоронд очихоороо бригад, зөвлөл болдог. Энэ бол бичигдээгүй хууль байсан юм. Ер нь атаман хүний талаар нэг тодорхойлолт байдаг нь :Аварга болох бөх 19-20 настайгаасаа тодордог бол атаман болох хүн 13-15 насандаа тодордог. Гэхдээ энэ бол зөвхөн ажиглалт юм. Цуутай атаман болж яригддаг хүмүүс дандаа 13 15тай л тодорсон байдаг. Жишээ нь :Довдонгийн Ганболд, Халтарын Мөнхтайван, Түвдэндоржийн Дагвачимэд, *Ногоон* Чойлон, 120 мянгатын Итгэл нар байна.

Харин Алдаржав нэлээд хожуу 20 гарч байж атаман болсон. Харин *Шар* Амгаагийн хувьд хүүхэд байхын дэггүй зангаасаа болж хүүхдийн колони, томчуудын шорон, тэгээд Мааньтын чанга гээд нэлээд хэдэн жил шоронгоор явчихсан атаман хүү байсан юм. *Шар* Амгаа нь анх 14 настайдаа шүүхээс зугтаасан гэдгээр сахилгад орж байжээ, Тэгтэл тэнд халхын шоронд домог болсон Балжирын Аюушжав, *Арзгай* Нямаа гэж 60 орчим насны 2 хөгшинтэй таарч байжээ. Эд нарын хандыг Дашийн Мундаа, Ваанчигжамбаа нар дарж чадаагүй гэхээр мундаг хөгшчүүл байсан байгаа юм. Харин *Шар* Ганбаа буюу Дэнжийн мянгын Довдонгийн Ганболд дарж байжээ. Ганболдыг *Харьцаагүй шар* гэдэг байж. Томчуудтай бол ёстой харьцаа байхгүй эр байсан гэдэг. Мундаагийн дараа гарч ирсэн шоронгийн атаманууд гэвэл Итгэл, Гений, Яармагийн Бороо нар юм. Гэхдээ эд нар дээд талынхаа атамануудыг хүндэлдэг, эд нартай бас хуйвалдах маягтай байдаг байжээ. Харин *Шар* Амгаа, Ганболдын үеийнхэн ёстой тийм юм байдгүй байжээ. Томчуудтай юутай хээтэй нь нухаад хаячихдаг байж. Шоронгийн хамгийн том атаман боллоо гэхэд тухайн шорон хүлээн зөвшөөрч байна гэсэн үг. Шоронгийн хамгийн доод тал нь гэхэд л орцны атаман байдаг. Өвчин хууч, зодоон нүдээнээр хамгийн их үхдэг нь зайлуул муу хөдөөнийхөн байж. Ийм айхтар газарт атаман болно гэдэг хэцүү. Ер нь жинхэнэ атаман гэдэг чинь шоронгоос л тодордог юм. Тэгээд нартай нь цуг атгадаг юм гэж *Шар* Амгаа хэлсэн байдаг. *Шар* Амгаагийн Гандангийн дэнжээс нийлсэн бүлэг нь Хотын төвөөр энд тэнд танхайрч их зодолдож нүдэлцдэг байжээ. *Шар* Амгаагийн бүлэгт *Гахай* Мөөжиг, *Азарга* Батсайхан, *Шар* Ганболд, Орсгой Нацаг, *Гахай* Шижир нар багтдаг байж. Нэг удаа тэд нар Улаанбаатар ресторанд наргиж байхад нь Бортомбуу гэж хүний эрүү хуга цохидог айхтар атаман эр тэдний бүлэгийн *Орсгой* Нацагаатай муудалцаад цанц цохиод 3-н шүдийг нь хугалаад хаячихсан байна. Тэгээд *Шар* Амгаа тэргүүтэй тэдний бүлэг Бортомбууг Улаанбаатар ресторанаас гаргаж ирээд шат руу цохиж унагаад, дээрээс нь хутгалаад бөөн юм зодоон болж байсан гэдэг. *Шар* Амгаагийн бүлэглэл нэг хэсэгтэй л Гандангийн дэнж захын дүүргүүдээр бужигнуулж байсан юм.

*Шар* Амгаагийн төрсөн дүү Пальдага гэж бас айхтар атаман Гандангаас нэг үе тодорсон юм. Пальдага, *Махан* Нямбуу, *Занхаан* Энхтүвшин нар нэг хэсэгтээ л бужигнуулсан гэдэг. Ялангуяа *Занхаан* Энхтүвшин бол есөн шид нь бүрдчихсэн хүн байсан. Мангарынхантай *Занхаан* Энхтүвшин л очиж зодолддог байсан гэдэг. *Хар* Шийтэр, *Лууван* Эхнлүвсан гэх мэтийн сайн эрс Гандан хавьцаа нэг үе тодорсон. Гандангийн *Шар* Амгаа нь шоронд 6-н удаа орж байсан ба 4-дэхь удаагийн хэрэг нь 23н настай залуу байхдаа шоронгоос гарч ирээд *Ингэж Машин барьдаг юм* гэж онгирч давхиж яваад хүн дайрчихсан гэдэг. *Групп* Болд, Итгэлийн дүү Баб нартай цуг явсан юм. Тэгээд буцаад шоронд орж байжээ. *Шар* Амгаа нь шоронд байхдаа 1984 оноос эхлэн *Шозиндо кэнпо* гэдэг зодооны урлагаар хичээллэж эхэлсэн байна. Шоронгоор 10 гаруй жил явахдаа тасралтгүй өдөр шөнөгүй дасгал хийдэг байжээ. Тэр үед шоронд хутгалдаг, шөвгөлдөг, баруун гараараа цохьдог хүн олон байсан болохоор *Шар* Амгаа биеэ хамгаалахын тулд энэ урлагаар хичээллэдэг байжээ. *Шар* Амгаагийн арми буюу дүү нараас нь дурдвал Маамуу, Шош, Батаагийн Батчулуун, *Туба* Алтантулга нар юм. Баянхошуунаас Магсарын Эрдэнэ тэргүүтэй хэдэн айхтар нөхөр тодорсон юм. Халхын шоронгийн атаман Батаагийн Батчулуун, *Шош* буюу Норовын Ариунгэрэл нар чинь Баянхошууных шүү дээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.