Tuesday, May 2, 2017

Холбооны мөрдөх товчооны орчуулагч бүсгүй "Лалын улс"-ын дайчинтай гэрлэжээ


АНУ-ын Холбооны мөрдөх товчооны өндөр нууцлалын зэрэглэлтэй мэдээлэлд ойр ажиллаж байсан орчуулагч бүсгүй 2014 онд "Лалын улс" террорист бүлэглэлийн дайчинтай гэрлэсэн тухай "CNN" агентлаг мэдээлсэн нь шуугиан тарьж байна. 2014 онд Холбооны мөрдөх товчооноос тус эмэгтэйд "Лалын улс" бүлэглэлийн гишүүнтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах даалгавар өгчээ.
Тэрбээр энэ ажлаар Сирийг зорьсон боловч мөрдөн шалгах ёстой дайчинтайгаа гэр бүл болсон байна. Холбооны  мөрдөх товчооныхон ийм асуудал үүссэнтэй холбоотойгоор нууцын зэрэглэлтэй мэдээлэлд  нэвтрэхэд тавих хяналтыг улам чангатгажээ. Гэхдээ ямар арга хэмжээ авснаа мэдээлээгүй байна.
“Лалын улс” бүлэглэлийн гишүүнтэй гэрлэсэн тусгай ажилтан эмэгтэй нь ажил, сурлагадаа сайн үнэлгээнүүд авдаг байсныг тэмдэглэжээ. Түүнийг Даниэл Грин гэдэг бөгөөд Германы иргэн, "Лалын улс"-д зүтгэхээ тангарагласан реппэр Дэнис Каспертай гэрлэжээ. Гэвч тэрбээр алдаагаа ойлгон АНУ-д буцан очиж, Цагдаагийн газарт сайн дураараа хэргээ хүлээсэн байна. Түүнд Холбооны шоронд хоёр жил хорих ял оноож, өнгөрсөн зун суллагджээ.
Герман улсад “Deso Dogg” нэрээр олны танил болсон реппер Дэнис Каспер өнгөрсөн 2015 оны хоёрдугаар сард Иракийн хэт даврагч “Лалын улс” бүлэглэлд элссэнээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. Реппер олныг цочирдуулсан Египетийн 21 иргэнийг хороосон хэрэгтэй холбоотойгоо мэдэгдэж, Германы Канцлер Ангела Меркелийг заналхийлсэн байсан аж.
Э.ЭНХ-ЭРДЭНЭusa

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.