Thursday, May 4, 2017

НЭГЭН ЗАЛУУ АЛЬ ЭРТ МАРТАГДСАН КОМПЬЮТЕР СҮЛЖЭЭНИЙ ТОГЛООМД ОРЖ ҮЗТЭЛ...


Нэгэн залуу аль эрт мартагдаж орхигдсон компьютер сүлжээний тоглоомыг эргэн санаж орж үзэхээр шийджээ. Түүний нууц нэр нь Vinesauce гэдэг бөгөөд тоглоомын нэр Active Worlds. Энэ тоглоомыг өнөөдөр хэн ч тоглодоггүй. Анх 1995 онд үүссэн энэ тоглоомонд тоглогчид 3 хэмжээст орчинг өөрийн төсөөллөөр бий болгох бөгөөд бусад нь тэр орчинд аялах боломжтой байдаг байна. 2008 онд тоглоом том хэмжээний update хийгдэж, 2012 онд шинэчлэгдсэн боловч 2013 онд тоглоомыг бүтээгчид бүх орчинг үнэгүй болгоод орхисон байна. Өмнө нь тоглоомын орчинд иргэншил авахад жилдээ хэдэн арван долларын төлбөртэй байжээ. Учир нь тоглоомыг сонирхогчид жилээс жилд багассаар байсан байна.
Vinesauce тоглоомонд зочилж явах үед гудамжууд хоосорч ямар ч хүнгүй болсон байжээ. Хэдэн арван тоглогчдын зохион бүтээсэн хот тэр чигтээ хоосон байх нь өвөрмөц уур амьсгалыг бүрдүүлсэн байж. Зорчигчидоо хүлээсэн морин тэрэг, галт уул, хонин сүрэг, нуурын дээгүүр хөөрөх гахайнууд. Бүгд л тэнд хэн нэгнийг хүлээх мэт эзэнгүй үлджээ. Vinesauce эзэнгүй тал, гудамжаар явсаар тосгонд хүртэл хүнд царсан хаалга хаалттай байлаа.
Том өндөр ханатай тул орох арга олдсонгүй. Орох боломж хайж хэсэг зуур тэр хавиар бэдчин явах зуур гэнэт хэн нэгний " Чи яасан төөрчихсөн үү?" гэх дуу сонсогджээ. Vinesauce дуу гарсан зүгт очвол нүүрэндээ баг зүүсэн хүнтэй таарав. Түүний дээр Hitomi Fujiko гэсэн нэр харагдана. Тэрээр хаалга онгойлгож өгөхийг санал болгосон бөгөөд Vinesauce түүнийг энд үлдсэн олон тоглогчдын нэг л гэж боджээ.
Хитоми үнэхээр хаалга онгойлгосон боловч дараа нь маш сонин аашилж эхэлжээ. Нааш цааш гүйж амандаа "Hehehe" гэж инээсээр байлаа. Хэсэг хугацааны дараа түүнийг өөрийнхөө ертөнцөөс явахыг шаардаж эхлэв. Энэ ертөнц бол хов хоосон, би энд цор ганцаараа үлдсэн гэжээ. Голын эрэг дээр өөд өөдөөсөө харан зогсох тэдний дэргэд тоглоомын хоёр хониноос өөр хэн ч байсангүй. Hitomi "Би бол бодит" гэснээ "Би бодит биз дээ. Эсвэл үгүй юм уу?" хэмээн нүүр рүү нь тулж ирэхэд Vinesauce-д ухрах газар үгүй болж эхлэв. Тэрээр сандран "Чи тоглоомын дүрс биш юм уу?Чи компьютер биш юм уу?" гэхээс өөр юу ч хэлж чадсангүй. Hitomi түүнд "Эндээс яв" гэснээ том хар араатан болж хувиржээ. Муухай дуугаар "Гүйгээч" гэх нь сонсогдов. Vinesauce эргэж ч харалгүй гүйсээр. Яг энэ мөчид тоглоом хөдөлгөөнд орсоныг мэдсэн зургаан мянга гаран тоглогчид дэлгэцээр болж буй үйл явдлыг хараад тоглоом руу орох гэж оролдсон боловч тоглоом хэнийг ч оруулаагүй байна. Бусад ижил төрлийн ARG болон Sad Satan гэх мэт тоглоомны нэг хэсэг байсан байх гэсэн таамаглал гарсан ч хэн ч нотлоогүй байна. Маш олон төрлийн таамаг, тайлбар гарсан боловч жинхэнэ үнэнийг тайлбарлаж чадах цорын ганц хүн нь Hitomi Fujiko юм. Vinesauce өөрийн Youtube сувгаар болсон үйл явдлыг шууд цацсан тул одоо болтол олон таамаг гарсаар байна...
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.