Хүрхрээ лигийн нээлтэнд ирж хурд хүчээ сорьсон нэгэн бол дуучин П.Баярцэнгэл байлаа. Түүнийг бие жижигтэй ч бэлчээр томтой гэж хэлэх хүмүүс олон. Тэрээр тэмцээний үеэр жижигхэн биенийхээ ачийг харин ч нэг гаргаад авна лээ. Ёстой л нөгөө өндөр нуруутай, гэдэсний ганц булчинтай гаруудыг шүлжээд л явж байгаа харагдсан. Авхаалж самбай, хурд хүчийг нь гайхсан хүмүүс олон байсан. Мөн хүмүүс түүнээс жижигхэн болохоор энэ талбай ч нэг талаасаа нөгөө тал хүртэл их л хол, том харагдаж байгаа биз гээд хошигнон асууж харагдсан.