Зураач Г.Одон зуныхаа амралтаар 1948 онд онд нутагтаа очоод хадлан хадаж, хөдөөгийн амьдралын гүнд гар биеэр оролцож явснаа эргэн санаж 1952 онд "Ажлын дараа” гэдэг бүтээлээ туурвижээ. Зураач уг бүтээлийнхээ зохиомж, дүр бүрийг тооцоолж хүн бүрийг өөрөөс нь харж зурсан нь их адилхан болсон байдаг. Үүнд нас намба, зан төрх, ажлын сахилга бат зэргийн нарийн судалж, тод томруулан харуулсан зураг болхоор үзсэн хзн бахархан магтдаг, зуруулсан хүмүүс ч сэтгэл дүүрэн байдаг байжээ.гэсэн ч нэг гомдолтой байсан нь Ширээний урд хэвтэж буй халуун савыг хэвтээ биш босоо байдалтай зурах байсан аж.