Сайн байцгаана уу? Би нөхрөөсөө салаад 5 жил болж байгаа ганц бие ээж л дээ. 1 хүүхэдтэй. Энэ хугацаанд эрэгтэй хүнийг бодох битгий хэл харах завгүй байлаа. Гэтэл сүүлийн хэдэн сар ажлын маань 1 залуу их таалагдаад болдоггүй. Бид 2 байнга хамт ажилладаггүй л дээ. Ойр ойрхон томилолтоор очихдоо харьцдаг. Их л олон талаас нь харж дүгнэлээ. Эр хүнд татагдахаа больсон миний зүрх өөрчлөгдөөд тэр хүнийг л хархаараа нэг л өөр болоод байх болчихлоо. Тэр ганц бие бас ер нь надад хандах хандлага нь гайгүй. Гэхдээ нэг л үйлдэл хийх зориг нь дутаад байгаам шиг санагдаад байдын. Би тэр хүнийг өөртөө яаж татах вэ? Учиргүй нэг хүүхдийн хойд эцэг болгочих гээд байгаан биш л дээ. Зүгээр харц тулгарах, халамжлах, догдлох гэдэг зүйлсээс хичнээн хол явсын бэ. Энэ гоё мэдрэмжүүдийг тэр хүнээс дахиад хэсэг ч болов авахын тулд өөрийгөө улам хайрлуулж өөртөө татмаар санагдаад байхын. Эр хүнийг яаж өөртөө татах вэ? Зөвлөгөө өгөөч.