Monday, December 25, 2017

Гэрлэнэ гэдэгт нь итгэж болох уу?



Сайн байна уу? Би 18 настай оюутан. Харин найз залуу маань 19-тэй их сургуулиа төгсчихсөн ажилладаг. Бид хоер үерхээд 2 жил хагас болж байгаа, анх үерхэж эхлэхдээ л тэр маань гэрлэнэ гээд ярьдаг байсан одоо ч хэвээрээ. Гол нь саяхнаас байр түрээсэлж гэрийхнээсээ тусдаа амьдардаг болоод надаас хамт байя, угаасаа гэрлэх юм чинь гээд л байх боллоо. Манай эцэг эх хатуу хүмүүс, сургуульд байхдаа хүүхэд гаргаж болохгүй шүү гэж байнга хэлдэг. Тийм болохоор найз залуутайгаа хамт амьдарна гэж хэлвэл юу гэх бол гэхээс нь айгаад байх юм.Зөвшөөрөхгүй байхаа гээд энэ тухайгаа найз залуудаа хэлэхээр “чи одоо том болсон шдээ болохгүй бол би ойлгуулаад өгье. Хайр нь тэвчиж чадна аа, чамайг яах ч үгүй, жирэмсэн болно гэж санаа зовох хэрэггүй” л гэх юм. Энэ үгэнд итгэж болох болов уу? Эцэг эхдээ хэлээд үзвэл яадаг бол? Нэг гэрт байгаа юм чинь нэг өдөр бэлгийн харьцаанд орж л таарах байх. Тэр үед гэрлэх юм чинь зүгээрээ гээд зүтгээд байх юм болов уу? Үнэхээр гэрлэх бол онгоноо өгөхөд харамсах юм алга аа. Хэрвээ тийм зүйл боллоо гэхэд миний нас эрт байна уу? Та бүхэн элдэвээр хэлэлгүй надад зөвлөөч.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.