Сайн байцгаана уу? Бүгдэд нь энэ өдрийн мэнд хүргье. Би 22 настай хилийн чанадад найз залуутайгаа хамт амьдардаг юм. Найз залуутайгаа үерхээд 3н жил гаран хамтдаа амьдраад жил 4н сар болж байна.Тэрэнд үнэхээр их хайртай бас нэг ч удаа түүнийг хуурч үзээгүйе бүх зүйл дээр л чин сэтгэлээсээ түүнийгээ бодож ханддаг. Гэхдээ саяхан найз залуугаа намайг байхгүй байх үед гэртээ нэг бүсгүй авчирч хоносныг нь мэдсэн юм л даа сайхан байсан шүү дараа дахиж хэзээ уулзах уу? гэсэн байсан маш их итгэж хайрлаж байсан хүн маань ийм зүйл хийсэн гэхэд итгэж ч чадахгүй бодохоор л гомдоод байх юм. Тэр бүгдийг мэдчихээд өөрт нь юу ч хэлэлгүйгээр гэрээс нь явчихсан. Надад энд найз залуугаас маань өөр таньж мэдэх ах эгч найз нөхөд гэх хүн байхгүй. Би одоо яах ёстой вэ? Ах эгч нараа надад чин сэтгэлээсээ зөвөлгөө өгөөч баярлалаа та бүгдэд сэтгэл гаргаж уншсанд бүгдэд чинь аз жаргал хүсье.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.