Thursday, December 28, 2017

Өөр хүнтэй унтамаар байна уу гээд....



Сайн байна уу би 28 настай нэгэн бүсгүй байна. Нөхөр охиныхоо хамт амьдардаг ингээд нэг асуудлаа та бүхэнтэйгээ хуваалцмаар санагдаад.

Би анх нөхөртэйгөө оюутны байранд танилцаад тэр маань бараг анх хараал би чамд дурласан гэдэг миний араас нилээн гүйж байгаад бид 2 анх үерхэж болзож эхэлсэн. Ингээд нилээн хэсэг хугацаа өнгөрөөд бие биендээ хайртай болоод нэг өдөр бид 2 унтсан.

Би анх эрэгтэй хүнтэй унтаж үзсэн нь нөхөр маань намайг урьд нь өөр хүнтэй байгаагүйд маш их баярлаж чамайгаа өвтгөсөнд уучилаарай гээд өөрт нь их гоё байгаа бололтой хэвтэж байсан.

Гэвч надад бол аймар өвдсөн болохоор муухай санагдаж байсан. Хүмүүс яагаад заавал унтах гээд байдгийн бол юу нь гоё байдгийн болоо гээл… Хэсэг хугацааны дараа дахиад унтахаар болсон би үгүй айж байна гэхэд нөхөр маань дахиж чамайгаа өвдүүлэхгүй ээ гээд тэгээд цааш бид 2 суухаар шийдээд нөхөр 4 курс би 2 курст байхдаа бид 2 охинтой болсон.

Охин маань одоо 8 настай бид 3 сайхан л амьдарч байна гэвч нэг асуудал байна нөхөр маань нилээн хартай тоглоомор ч дандаа чи надаас уйдаж байна уу өөр хүнтэй унтамаар байна уу гээд өөрөө баахан ярьдаг.

Тэгсэн хэрвээ чи өөр хүнтэй унтвал би шууд мэднэ гээд байнга ингээд байх юм. Надад үнэхээр тэнэг санагдаад дургүй хүрээд байдаг юм. Битгий тийм юм ярь надад ерөөсөө тиймэрхүү юм хэрэггүй гээд байхад байнга хардаж иймэрхүү юм ярих юм. Би яах вэ…
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ASUULT.INFO хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг устгах тул . Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.