Кино үзэж байхдаа хүртэл…
Энэ сайхан өдрийн мэнд! Та бүхэндээ нэг зовлонгоо хуваалцах гэсэн юм. Нөхөр 35-тай би 25-тай. Энгийн сайхан залуус. Гэрлээд хэдхэн сар болж байна. Анхандаа үнэхээр сайхан байдаг байлаа. Гэтэл яг нэг гэрт ороод амьдараад ирэхээр хэцүү юмаа. Найз нөхдөөсөө хөндийрч ер нь бүх зүйлээс хөндийрлөө. Яагаад вэ гэхээр манай хүн үнэхээр хартай гэдгийг мэдэрч эхэлж байна. Өөрөө явдалтай болоод харддаг юм уу гэхээр үгүй. Уг нь бид 2 бие биедээ үнэхээр хайртай.
Ер нь намайг бүх зүйлтэй хардаад байх юм. Төрсөн дүүтэйгээ хүртэл шүү. Өчигдөр кино үзэх гээд суудлаараа суув. Гэтэл миний хажууд нэг залуу суусан байж тэрийг нь би анзаарсан ч гүй. Хэн байх нь ямар хамаа байна. Тэгсэн аягүй сонин чи энэ талд суу гээд суудлаа сольчихлоо миний бүр тэр залуугаас санаа зовсон гэж яана. Гайхсан янзтай хараад байсан. Намайг нөхрийнхөө атганд орсон өрөвдөлтөй амьтан мэт хараад л.
Бас дээр манай байрны залуу зүгээр тоглоомоор над дээр ирээд төв замруу дөхөөд буучихъя гээд инээгээд юм ярьж байхад цонхоор харчихаад ирээд бөөн юм болсон. Тэр нь байнга л эхнэр хүүхэдтэйгээ гадаа салхилаад сууж байдаг хүн шүү дээ. Манай хүн фитнесээр олон жил хичээллэсэн болохоор хүмүүс хараад юу ч хэлж чаддаггүй. Би яавал дээр вэ? Бүх юм хаагдмал дэндүү уйтгартай байна. Уг нь эмэгтэй хүн чинь нөхөрт гараад жаргах байтал ийм хэцүү байдаг юм гэж үү. Яаж засах вэ? Би өмнө нь тэгж итгэлийг нь алдахаар зүйл огт хийж байгаагүй…